НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

“ЗААМАР ГОУЛД” ХХК нь ил тод нээлттэй байж Монгол Улсын хууль дүрмийг чанд сахин, Уул уурхайн дүрэм, стандартуудыг даган мөрдөж, бизнесийн ёс зүйг дээдлэн, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч компани байхын төлөө ажилладаг.

Манай компани нь анх байгууллагдсан цагаасаа эхлэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан Төв аймгийн, Заамар сумтай жил бүр байгуулдаг нийгмийн хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргээ 100% биелүүлсэн. Үүнд:

Төмстэй багийн байранд 14,000,000 төгрөгийн мөнгөн туслалцаа үзүүлсэн.

Орон нутгийн цагдаагийн газарт автомашин авахад 5 сая төгрөгийн туслалцаа үзүүлсэн.

Сургуулийн ойн хандивт 2 сая төгрөгөөр санхүүжүүлсэн.

Сумын наадам зохион байгуулахад 3 сая төгрөгөөр ивээн тэтгэсэн.

Цагдаагийн барилгын тохижилтонд 5 сая төгрөг хандивласан.

2015 онд олон улсын тэмцээнд оролцогч тамирчингийн замын зардал 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

Орон нутгийн хүүхэд залуусын боловсрол, мэдлэгт нь хувь нэмэр оруулан мэргэжил дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд Хайлааст багийн малчин Энхтуяа-н хүүхдийн МҮДСургуульд суралцах нэг жилийн сургалтын төлбөр болох 2,394,600 төгрөгийг төлсөн.

ЗДТГ-ын зочид буудалд 29,594,544 төгрөгөөр засвар, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Иргэдийн амжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 24 хүнийг ажлын байраар хангаж мэрэгшүүлсэн.

Улсаас тогтсон уламжлалт баяр ёслолын үеээр орон нутгийн иргэдэд тухай бүрд зохих бэлэг сэлтийг өгсөн. /Шинэ жил, Цагаан сар, Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баяр, Наадам/

Орон нутгийн хүүхэд залуусын боловсрол, мэдлэгт нь хувь нэмэр оруулан мэргэжил дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд Заамар сумын оюутан сурагчид болох Л.Намсрай, Ш.Номин-Эрдэнэ, Д.Хулан нарын сургалтын төлбөр болох 6,715,300 төгрөгийг төлсөн.
Заамар сумын багш нарын дунд зохиогдсон “Саятан багш” хөтөлбөрийг 1,000,000₮-өөр санхүүжүүлсэн.
Заамар сумын олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн үйл ажиллагааг 4,000,000 төгрөгөөр санхүүжүүлсэн.
Заамар сумын нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажлыг 12,000,000 төгрөгөөр санхүүжүүлэн хийж гүйцэтгэсэн.
6-р сарын 1-нд орон нутгийн 260 орчим хүүхдэд 7,284,000 төгрөгийн үнэ бүхий бэлэг тараасан.
Улсаас тогтсон уламжлалт баяр ёслолын үеээр орон нутгийн иргэдэд тухай бүрд зохих бэлэг сэлтийг өгсөн. /Шинэ жил, Цагаан сар, Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баяр, Наадам/
Төв аймагт зохиогдсон цанын тэмцээнийг 1,500,000 төгрөгөөр ивээн тэтгэсэн.
Өвөлжилтийн бэлтгэл ажил болон өвөлжилтийн хүндрэлтэй холбоотой сум орон нутагт 1200 боодол өвс, 100 шуудай будаа, 100 шуудай хивэг малын тэжээлийг нийлүүлсэн

Манай хаяг

 404 тоот, Оранж плаза, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс.

(+976) 7011 1516

info@zaamargold.mn

 Дав - Баа: 9:00 - 18:00

Алтны ханш

Манай байршил